Report No: AUS0000216 Монголын эдийн засгийн төв коридорын үнэлгээ ноос, ноолуур, мах болон арьс ширний үйлдвэрлэлийн өртгийн сүлжээний дүн шинжилгээ Хураангуй  Хураангуй          Хураангуй Том амлалт, маруухан гүйцэтгэл: Аж үйлдвэрийн салбарын нэмүү өртгийн сүлжээ ба Эдийн засгийн коридорын үүрэг 1. Эдийн засгийн төв коридор (ЭЗТК) - ын үр ашгийг сайжруулах нь Монгол Улсын худалдааны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортыг төрөлжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой. Монгол Улсын хөдөө аж ахуйн бизнес, ялангуяа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар нь харьцангуй давуу талтай. Гэсэн хэдий ч хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт нь дэлхийд маш бага хувь хэмжээ эзэлж байгаа юм. Энэ нь голчлон Монголын эдийн засгийн төв коридор буюу Монгол Улсыг түүний хөрш болох Хятад болон Орос улсуудтай нийслэл Улаанбаатар хотоор дамжуулан холбодог гол тээврийн сүлжээний ашиглалт муу, мөн энэ дэд бүтэц сайн хөгжөөгүй байгаатай холбоотой юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг маш бага өртгөөр, их хэмжээгээр үйлдвэрлэн гаргах боломжтой Монгол Улс нь дэлхийн хөдөө аж ахуйн зах зээлд яагаад ийм бага хувь хэмжээ эзэлж буйг ойлгох нь Монгол Улсын экспортыг эдийн засгийн үр ашиг бүхий коридороор дамжуулан нэмэгдүүлэх шинэчлэлийн стратегийг боловсруулахад маш чухал ач холбогдолтой юм. 2. Монгол Улсын эдийн засгийн коридорын үүрэг нь тус улсын ханган нийлүүлэх сүлжээнд чухал ач холбогдолтой бөгөөд салшгүй нэг хэсэг нь байх ёстой. Монгол Улсын эдийн засгийн коридорын ерөнхий тойм бүрэн гүйцэд боловсроогүй байгаа нь фермерийн аж ахуйгаас жижиглэнгийн худалдаа хүртэлх нэмүү өртгийн сүлжээг нэгдсэн байдлаар судлаагүйд оршино. Одоогоор хийгдээд байгаа ихэнх судалгаа нь ханган нийлүүлэлтийн ганц үе шатыг өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн бүтээмжийг фермерийн түвшинд, эсвэл дэд бүтэц муу байгаатай холбогдон үүсэх асуудлуудын түвшинд судалсан байх ба эдийн засгийн коридор нь ханган нийлүүлэлтийн сүлжээний салшгүй нэг хэсэг гэж авч үзээгүй байгаа юм. 3. Энэхүү тайлан нь Монголын хөдөө аж ахуйн гол экспорт болох 1) ноос, ноолуур, 2) мах, 3) арьс ширний үйлдвэрлэлийг судлах замаар Эдийн засгийн төв коридорын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийнэ. Эдгээр салбарт үйл ажиллагаа эрхэлж буй Монголын бизнес эрхлэгчдэд тулгарч буй гол асуудал болох дэлхийн зах зээл дэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын өндөр шаардлага, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд цаг хугацаа их шаардагддаг зэрэг нь тарифын асуудлаас ч илүү хүндрэлтэй тусдаг. Энэхүү тайлан нь эдгээр салбарт тулгарч буй хүндрэлтэй асуудлуудад дүн шинжилгээ хийж, Эдийн засгийн төв коридорын боломжийг ашиглан эдгээр үйлдвэрлэлийн өсөлтийг хэрхэн нэмэгдүүлэхийг авч үзэхийн зэрэгцээ боломжийг хэрхэн ашиглах талаар бодлогын зөвлөмж санал болгоно. Энэхүү дүн шинжилгээ нь Монгол Улс хөдөө аж ахуйн салбар дахь харьцангуй давуу талаа эдийн засгийн коридорын хүрээнд ашиглаж чадахгүй байгааг харуулна. Хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүний экспортын өсөлт муу байгаа нь эдийн засгийн коридороор дамжин хийгдэх худалдааны эргэлт, үр ашгийг мөн бууруулж байна. Энэ буруу орчил нь Монголын хөгжлийг хойш нь чангааж байна. 1 4. Энэхүү гүйцэтгэлийн дүн шинжилгээ нь Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үнэлгээний Mongolia Central Economic Corridor Assessment аргачлалд (ХТХҮ) тулгуурлаж хийгдсэн болно. (Хайрцаг 1). ХТХҮ-ний аргачлалыг Монгол Улсад анх удаа ашиглаж байгаа бөгөөд ижил түвшний бусад улс оронд хийсэн үнэлгээнд тулгуурласан болно. Шинжилгээнд шаардлагатай тоо, мэдээллийг нарийн тогтсон загварын дагуу салбар бүрээс сонгосон компаниуд, ложистикийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага болон засгийн газрын байгууллагуудаас ярилцлага авах замаар цуглуулсан. Ярилцлагын гол зорилго нь тухайн салбар ба компаниудын бизнесийн загвар, дотогш болон гадагш чиглэсэн ханган нийлүүлэлтийн сүлжээнд тэдгээр компаниудын оролцох оролцоо, цар хүрээ, мөн ханган нийлүүлэлтийн сүлжээний бүтэц болон экспортолж буй бүтээгдэхүүний чанар, хүртээмж зэргийн холбоо хамаарлыг судлан ойлгоход оршино. Хайрцаг 1. Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үнэлгээ (ХТХҮ)-ний аргачлал Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үнэлгээ (ХТХҮ) гэдэг нь тухайн улс орны худалдааны өрсөлдөх чадварыг, мөн тодорхой худалдаанд үзүүлэх ложистикийн үйлчилгээний чанарыг үнэлэх зорилгоор Дэлхийн банкнаас боловсруулсан үнэлгээний арга хэрэгсэл юм. Энэхүү арга хэрэгсэл нь хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Эхнийх нь худалдаа ба ложистийн үйлчилгээнд нөлөөлж буй төрийн бодлогод чиглэгдэнэ. Хоёр дахь нь импортлогч ба экспортлогчдын ашигласан ханган нийлүүлэлтийн сүлжээний гүйцэтгэлийг шинжлэхэд чиглэгдэнэ. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ба үйлчилгээний чанарыг сайжруулахад тулгарч буй хүндрэлтэй асуудлууд болон боломжуудыг тодорхойлохын тулд үндсэн судалгаа хийж, ярилцлага авах шаардлагатай. Эх үүсвэр: Дэлхийн банк 2010. 5. Энэхүү тайланд зах зээлд тоглогчдын өртөг, үнийн бүтцийг дэлгэн харуулж, тухайн салбарын талаарх нэгдсэн ойлголтыг тусгасан нь одоогоор хийгдсэн байгаа судалгаанд хувь нэмэрээ оруулна. ХТХҮ нь (Хайрцаг 1-ийг харна уу.) Монголын үйлдвэрлэгчид олон улсын зах зээлд гарахад нь сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг шинжилж, улмаар шинэчлэл хийх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох боломжийг олгоно. Энэхүү шинжилгээ нь уул уурхай, ашигт малтмалын (уул уурхайтай холбоотой экспорт байхгүй) салбараас бусад салбарын экспортод нэмүү өртөг шингээх, экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, санаачилгуудыг тодорхойлоход дэм болно. Эдгээр экспортын барааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг харьцангуй сайн баримтжуулсан бөгөөд өмнөх судалгаануудад тусгай шийдлүүдийг санал болгосон байдаг. Энэхүү судалгаагаар шинэ боломжийг санал болгож, эдгээр шийдлийг хэрэгжүүлэхийн тулд ханган нийлүүлэлтийн сүлжээг хэрхэн өөрчилж болох талаар мөн судалж үзнэ. Уг шинжилгээ нь ерөнхий зорилт болон хүндрэлтэй асуудлуудыг хоёуланг нь бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, хүртээмж болон цар хүрээнийх нь хувьд авч үзнэ. Эдийн засгийн коридорын ашиглалт маш муу, хөгжөөгүй байна 6. Монголын ЭЗТК-т хэд хэдэн бэрхшээл тулгарч байна. Нэгдүгээрт, тээврийн зардал өндөр, үр ашиг муутай ложистик үйлчилгээ нь ашигтай зах зээлд экспортолж болох бүтээгдэхүүний төрөл ба хэмжээг хязгаарлаж байна. Бусад бүх нөхцөл нь ижил үед тээврийн зардал бага байх нь экспортыг нэмэгдүүлэх, ялангуяа ложистикийн зардал ихтэй экспортын 2 шинэ бүтээгдэхүүнүүд гарч ирэхэд түлхэц болно. Хоёрдугаарт, мах зэрэг нарийн стандарттай эмзэг бүтээгдэхүүнийг экспортлоход дотоодын ба олон улсын стандарт ялгаатай байдаг.  Ху Гуравдугаарт, Монголын худалдааг хөнгөвчлөх онцгой зохицуулалт ба муу дэд бүтэц нь Эдийн раа засгийн төв коридорын хөгжлийг мухардалд оруулж байна. нгуй 7. Энэхүү тайлангийн үр дүн нь өмнө нь хийж байсан улаан махны зах зээлийн          шинжилгээтэй уялдсан болно. Монгол дахь махны нэмүү өртгийн сүлжээний чиглэлээр хийгдсэн Дэлхийн банкны 2017 оны бодлогын баримт бичиг нь сүүлийн арван жилд махны импорт нь маш ихээр өссөн Хятад Улс руу Монголоос мах гаргах боломжийг судлахад чиглэгдсэн болно. Махны экспортоо нэмэгдүүлэхийн өмнө Монгол Улс махны салбарт тулгамдаад буй хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх шаардлагатай байгааг дээрх бодлогын баримт бичигт харуулсан. Үүнд, зах зээлээс алслагдсан байдал болон тээвэрлэх дэд бүтэц муу, мал эмнэлгийн үзлэг, үйлчилгээ дутмаг, мал нядалгаа, мах боловсруулалт, борлуулалтын үйл явцад тавих чанарын хяналт сул зэрэг асуудлууд багтсан. Энэхүү тайлангийн үр дүн нь ч эдгээр дүгнэлтийг баталгаажуулна. 8. Энэхүү тайлангийн үр дүн нь эдийн засгийн коридорын асуудлаар саяхан хийгдсэн судалгааны дүнтэй мөн уялдсан болно. Дэлхийн банкны үндсэн баримт бичиг (Дэлхийн банк 2017) нь Монгол Улсын авто зам болон төмөр замын дэд бүтцийн тээвэрлэлт, ложистикийн орчныг үнэлсэн. Энэхүү баримт бичигт эдийн засгийн коридорын хөгжил сул, зах зээлийн мэдээлэл дутмаг, гадаад худалдаа хийхэд зарцуулах цаг хугацаанаас үүдсэн хүндрэлтэй асуудлууд нь нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд саад болж буй талаар дурдсан байдаг. Мөн эдийн засгийн коридорын үр ашгийг нэмэгдүүлэх замаар бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, тээврийн үйлчилгээ үзүүлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, илүү сайн даатгал болон зээлийн үйлчилгээ үзүүлэх, зах зээлийн бодит цагийн мэдээллээр хангах, худалдан авагчдын хэрэгцээ, шаардлагын талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэснээр нэмүү өртгийн сүлжээ илүү сайн хөгжиж болохыг дурджээ. 9. Энэхүү тайланд дурдсанаар Эдийн засгийн төв коридорын гол санаа нь нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэх тул транзит тээврээс илүү үр ашигтай. Монголоор дамжин өнгөрөх коридор нь голчлон Хятадын Бүс ба Зам санаачилга, Хятад, Монгол, Оросын гурван талт хэлэлцээнд тусгалаа олж ирсэн. Гэсэн хэдий ч Орос, Хятадын хоорондох дамжин өнгөрөх тээврийн үр ашиг хэр бодитой байх нь тодорхойгүй байна. Бусад орон дахь транзит коридорын кейсээс харахад, дамжин өнгөрөх коридорын нэмүү өртөг нь ихэвчлэн дамжин өнгөрөх төлбөрөөс орлого олохоос илүүтэйгээр орон нутгийн эдийн засгийн орчныг сайжруулахад оршино. (Роберт et al., 2018). 10. Эдийн засагт үр өгөөж өгөх төв коридорыг хөгжүүлэхэд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Судалгааны үр дүнд эдийн засагт бодит ашиг тусаа өгөх ЭЗТК-ыг хөгжүүлэхэд дараах асуудлуудыг шийдвэрлэхийг санал болгож байна. Үүнд: (i) маш сайн дэд бүтэцтэй байх, (ii) институцын бүтэц, зохион байгуулалт сайн байх, (iii) ложистикийн үйлчилгээ үр ашигтай байх, (iv) бизнес хийх чадамжтай байх. Мөн түүнчлэн, эдийн засгийн үндэс суурь таатай байх шаардлагатай. Эдийн засгийн төв коридорын хүрээнд Монгол Улсад эдгээр бүх хүчин зүйлийг бэхжүүлэх нь зүйтэй. Ложистик үйлчилгээг илүү үр ашигтай болгох 11. Эдийн засгийн төв коридорын хүрээнд ложистик үйлчилгээ үр ашиггүй болоход дараах гурван хүчин зүйл нөлөөтэй. Үүнд: (i) газар зүйн хүчин зүйл: олон малчин өрх үйлдвэрлэгч, эсвэл зах зээлд хүрэхийн тулд нэлээд хол замыг туулах шаардлагатай болдог; (ii) газар зүйн 3 хүчин зүйлийн зэрэгцээ нүүдлийн мал аж ахуйн амьдралын хэв маяг нь ханган нийлүүлэлтийн Mongolia Central Economic Corridor Assessment бөөгнөрсөн сүлжээтэй холбоотойгоор нэмэлт асуудлуудыг үүсгэж байна; (iii) тээвэрлэлт ба хадгалалтын хүчин чадал сул байна. 12. Эдийн засгийн коридорын дагуу эдийн засгийн цар хүрээг тэлэхийн тулд хэд хэдэн сорилтыг даван туулах шаардлагатай. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, маркетинг болон түгээлт нь (бөөний болон жижиглэнгийн худалдаа) эдийн засгийн цар хүрээнд хамаарна. Монгол Улсад энэ салбар бүрэн тэлээгүйн шалтгаан нь үйлдвэрлэлийн санхүүгийн дутагдал, кластерийн муу хөгжил, мэдээллийн хүртээмжтэй холбоотой. Үүнээс болоод Монголын нэмүү өртгийн сүлжээ нь тус бүрдээ нэмүү өртөг үүсгэх олон жижиг зах зээлд хуваагдсан байх хандлагатай байна. Бизнес эрхлэх орчин сул байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж (хэдийгээр ноолуурын хувьд саяхнаас олгосон тусгай тохиолдлууд байгаа боловч) хувийн салбар томоохон хөрөнгө оруулалт хийхэд садаа болж байна. Иймээс Монголын зах зээл жижиг хэмжээний, үр ашиггүй, олон жижиг зах зээлд хуваагдсан байдалтай байна. Стандартын зөрүүг арилгах 13. Дотоодын үйлдвэрлэлийн стандарт болон олон улсын худалдан авагчийн зүгээс тавих стандарт шаардлагын хооронд маш том зөрүү байна. Энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод том садаа болдог. Нэг талаас, Засгийн газрын стандарт болон худалдан авагчийн зүгээс тавих чанарын стандарт, нөгөө талаас Монголын хилийн цаана тавигдах чанарын стандарт нь хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлэхэд хүндрэл үүсгэж байна. Малын өвчний тархалт ойр ойрхон гарах нь гадаад хэрэглэгчид ачаа барааг хүлээн авахаас татгалзахад хүргэснээр үйлдвэрлэгчдийн ашиг, орлогыг бууруулж байна. Ийнхүү татгалзах нь худалдааны түнш орнуудаас авах хамгаалалтын арга хэмжээтэй холбоогүй байх бөгөөд эсрэгээрээ эрүүл мэнд, аюулгүй байдлын хууль ёсны асуудалтай нь холбоотой юм. Худалдааг хөнгөвчлөх бодлого, зохицуулалтыг илүү ил тод болгох 14. Импорт, экспорттой холбоотой хил хяналтын үйл ажиллагаа, худалдааг хөнгөвчлөх нь цаг хугацаа их шаардагддаг төвөгтэй асуудал юм. Хилийн боомтоор бараа бүтээгдэхүүн гаргахтай холбоотой "маргаан"-ыг багасгах нь дотоодын үйлдвэрлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ экспортлоход тус дөхөм болно. Худалдаатай холбоотой цаг хугацааны болон бусад саад тотгорыг багасгаснаар хувийн хэвшлийнхэн олон улсын худалдааны боломж, нөөцийг бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэх юм. 15. Дотоодын шинэчлэлийг гүнзгийрүүлэх замаар зах зээлд нэвтрэх боломжтой. Монгол Улсаас худалдааны түнш улсуудтай хэлэлцээ хийхдээ зах зээлд нэвтрэх асуудалд анхаарахаас гадна тэдгээр түншийн худалдааны бодлого, хэрэгжилтийн ил тод байдал, таамаглах боломжийг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх стратегийг дэвшүүлэх хэрэгтэй. Монгол Улс хэлэлцээ хийх байр сууриа тодорхойлохдоо Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр (ДХБ-ын ХХХ)-ийн хүрээнд авсан үүрэг, амлалтын хүрээнд дотоодынхоо худалдааг шинэчлэх, түүнчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт шаардлагад дотоодын бараа бүтээгдэхүүний стандартаа нийцүүлэх зэрэг арга хэмжээг хамтад хэрэгжүүлэх нь үр ашигтай байх болно. (Хайрцаг 2- ). 16. Сайн зохицуулалттай эдийн засгийн төв корридор нь хөдөө аж ахуйн бизнесийн экспортод чухал ач холбогдолтой боловч энэ нь хангалттай нөхцөл биш юм. Экспортын 4 баримжаатай нэмүү өртгийн үр ашгийг бүрэн дүүрэн хүртэхийн тулд эдийн засгийн болон хууль  Ху журмын хүрээнд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Энэхүү судалгаагаар раа ноос ноолуур, мах, арьс ширний салбарын нэмүү өртгийн сүлжээний хүрээнд эдийн засгийн нгуй корридорын үнэлгээг хийв. Тайланд хөдөө аж ахуйн бизнесийн экспорт нь хөгжлийн өсөлтөд          чухал ач холбогдолтой эх үүсвэр байж болно гэж үзэж байгаа хэдий ч Монголын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг орлох бараг боломжгүй бөгөөд давж гарахын тулд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх шаардлагатай. Нэмүү өртгийн сүлжээг сайжруулах 17. Энэхүү тайланд тусгагдсан ХТХҮ-ний шинжилгээний үр дүн нь сонгосон гурван салбарт тулгарч буй сорилтуудыг онцолсон болно. Ноос, ноолуурын үйлдвэрлэл нь жингийн нэгжид ногдох үнэ цэнийн хувьд хамгийн амжилттай үйлдвэрлэл юм. Үйлдвэрлэгчид өөрсдийн нөөцөө танилцуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах, түгээлтийн сувгуудын хувьд илүү зохион байгуулалттай байдаг. Тэд дотооддоо болон гадаадын нийлүүлэлтийн сүлжээнд сайн хяналт тавьдаг бөгөөд үйлдвэрлэл болон бүтээгдэхүүндээ тавих хяналтаа сайжруулах төлөвтэй байна. Тэдний гол сорилт бол бараа бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түгээлтийн сувгуудаа нэмэгдүүлэх явдал юм. Эдгээр асуудлаа шийдвэрлэхийн тулд үйлдвэрлэлийн цар хүрээгээ нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний дизайн, маркетингад шаардлагатай мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 18. Махны нэмүү өртгийн сүлжээ нь ноос, ноолуурын салбараас муу зохион байгуулалттай байна. Махны экспорт нь жингийн нэгжээр харьцангуй бага үнэ цэнэтэй завсрын бараа бүтээгдэхүүн юм. Түгээлтийн суваг нь голчлон ойролцоо зах зээлээр хязгаарлагддаг. Үйлдвэрлэгчдэд махны чанарыг хангах, мах цуглуулах, боловсруулах шатанд тавих хяналтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг. Махны үйлдвэрлэл нь улирлын чанартай бөгөөд экспортод гаргахдаа нэмүү өртгийн сүлжээгээр бус харин хувь захиалгын дагуу гүйцэтгэгдэг. Мах үйлдвэрлэгчдийн бизнес ихэнхдээ дотоодын зах зээлээс хамаардаг. Тэдний хувьд гол сорилт нь нийлүүлэлтэд тавих хяналтыг сайжруулах явдал. Энэ нь зөвхөн чанарыг сайжруулах төдий асуудал биш, тогтмол нийлүүлэлт хийх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр тэд өндөр үнэ цэнэтэй бүтээгдэхүүний тогтмол нийлүүлэгч болж чадна. Энэ нь эргээд ложистик болон түгээлтийн сувгуудыг сайжруулахыг шаардана. 19. Төвлөрсөн төлөвлөгөөт үеэс уламжлагдан ирсэн арьс шир үйлдвэрлэлийн боловсруулах технологи нь хязгаарлагдмал. Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үед өндөр үнэтэй арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл уналтад орж, сүүлийн 10 жилд ашигт малтмалын салбар хурдтай хөгжсөн. Үйлдвэрлэгчид нийлүүлэлтийн сүлжээ болон бүтээгдэхүүнийхээ чанарт бараг хяналт тавихгүй байна. Тус салбар нь зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадлаа дахин босгох төдийгүй, дотоод ба гадаад ханган нийлүүлэлтийн сүлжээгээ сэргээн босгох эхний шатандаа явна. Богино болон дунд хугацааны гол зөвлөмж 20. Эдийн засгийн төв корридорын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын шинэчлэлийн хэд хэдэн багц арга хэмжээ байж болох юм. Эдгээр арга хэмжээ нь худалдааг хөнгөвчлөх, кластерийн хөгжлийг дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангахад дэмжлэг болно. 5 Бүс ба зам санаачилга болон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд хийх Mongolia Central Economic Corridor Assessment худалдааны яриа хэлэлцээ эдгээр арга хэмжээний эхлэл байж болох юм.a Богино хугацаанд хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийн хувьд хилийн бүх байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох зохицуулалт хийх шаардлагатай байна; Бүс ба зам санаачилга болон худалдааны бусад яриа хэлэлцээрийг Монголын бараа бүтээгдэхүүнийг Хятадаар дамжин өнгөрөх транзит хэлэлцээрийн хүрээнд ашиглахыг хөхиүлэн дэмжих; нийслэл Улаанбаатар хотын орчин тойронд шинэ кластер байгуулах; худалдаа, гаалийн хяналт шалгалт болон хүнсний аюулгүй байдлын асуудлаар Орос, Хятадтай өмнө байгуулсан хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хамтран хангах. Дунд хугацааны зөвлөмжид эдийн засгийн корридорын дагуу төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын стандартыг дагаж мөрдөх, ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх зэрэг багтана. 21. Сонгосон гурван салбар буюу ноос, ноолуур, мах, арьс ширний салбарын өсөлтийг дэмжих өргөн хүрээтэй арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай. Богино хугацааны үндсэн шийдлүүдэд анхдагч өгөгдлүүдийг цуглуулах, нэгтгэх, урьдчилсан боловсруулалт хийх ажиллагааг сайжруулах болон үйлдвэрлэгч ба ханган нийлүүлэгч хоорондын мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх; түгээлтийн шинэ сүлжээг бий болгох, худалдан авагчдыг мэдээллээр хангах, ялангуяа нэмүү өртөг өндөр шингэсэн экспортын хувьд худалдан авагчдад мэдээлэл дамжуулалтыг сайжруулах; нийлүүлэлтийн сүлжээ дэх ложистик болон чанарын хяналтад үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх. Дунд хугацааны зөвлөмжид малчдын дунд хоршоо байгуулах, мал эмнэлгийн үзлэг, шинжилгээний үр дүнг хил залгаа хөрш орнуудаар харилцан хүлээн зөвшөөрүүлэх, үйлдвэрлэлийн стандартыг байгаль орчны бохирдол ба хог хаягдлыг бууруулах асуудалтай уялдуулан дээрх салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг урамшуулах зэрэг болно. 6 a The importance of the BRI for Mongolia’s trade facilitation environment is explored in Bartley et al. 2018.